Ахлах тогооч /Дундговьд өндөр зэрэглэлийн Лодж/
Дундговь, 2020/05/21 10:56, Үзсэн: 24

Ахлах тогооч Хаяг байршил Вива сити хороолол, М9-S2 тоот ажлын цагаар Ажлын цаг Бүтэн цагийн Гүйцэтгэх үндсэн үүрэг: • Компанийн үр ашигт ажиллагааг дээшлүүлэх шинэ санал, санаачилга гарган ажиллах • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах • Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийг анхан шатны болон дулааны боловсруулалтанд оруулж батлагдсан жор технологийн дагуу хоол үйлдвэрлэх • Төлөвлөгөөт цэс болон захиалгын дагуу хоол үйлдвэрлэж, хоолны амт чанар, өнгө үзэмжийг шалгаж үйлчилгээнд шилжүүлэх • Хоол үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад хийгдэх ажлыг зохион байгуулж, бэлтгэх цехийн тогооч нар болон туслах тогооч нарын ажлыг удирдан зохион байгуулж хяналт тавьж ажиллах • Захиалгат болон хүлээн авалтын хоол, зоогийг гардан хийж гүйцэтгэх • Хоол үйлдвэрлэлийн албаны дотоод дэг журам, хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм журмыг баримтлан ажиллах • Түүхий эд, материалын орц нормыг баримтлан ажиллах • Хоолны цэс, технологийн жор боловсруулж мөрдөн ажиллах • Ажлын байрны тодорхойлолтын дагуу холбогдох бусад ажил үүргүүдийг хийж гүйцэтгэх Ажлын байранд тавигдах шаардлага: • Тогоочийн 1-р зэргээс дээш эсвэл нийтийн хоол, хүнсний технологийн чиглэлээр мэргэжлийн их дээд сургууль төгссөн байх • Нийтийн хоолны салбарт Европ хоолны төрлөөр 5-аас дээш жил ажилласан туршлагатай • Өөрийн багийн хамт олныг удирдлагаар хангаж, сургаж дадлагажуулах чадвартай • Шаардлагатай тохиолдолд ажлын ачааллаа зохицуулах боломжтой

0 ₮
Тохиолцоно
Зарын холбоос:
https://izar.mn/ad/519095
Ижил төстэй зарууд